Төмөр..
Агаарын тэ..
Авто замын ..
Далайн тээ..
您现在的位置:资讯中心 мэдээллийн төв
ЭРЭЭН ХОТРУУ МОНГОЛ ИРГЭД НЭВТРЭХЭД ЖИЛД 12 000 000 ЮАНЬ ТӨЛДӨГ БАЙЖЭЭ
添加时间 2016-11-03 19:12:43 点击次数 1344 次 返 回

Замын-Үүдийн боомтын захиргаа энэ сарын нэгнээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус боомтын захиргаанаас БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна. Уулзалтын үр дүнд Эрээн хотруу зорчих монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болгожээ.  

Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хотруу нэвтрэх эрхтэй болж байгаа аж.

Эрээн хотруу нэвтрэхэд жилд дунджаар Монгол Улсын иргэд 12 000 000 юань буюу 2 000 000 долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болгов.